...
гансрал дотроос мэрнэ,
түүнийг би яаж ч чадахгүй байна
түүнийг хажуудаа хүлэхийг хүсэхгүй ч холдуулахыг хүсэхгүй
хүсэл гэгч юу болоод надад халдан, гансралыг чирч ирээд мэрүүлнэ вэ
айгаагүй юм бол гараад ир улаан гараараа үзэлцэе
...
гэгээрээгүй бол хэнбугай нь ч байсан хэн бүхнээс дээрдэх болон доордох юмгүй гэнэ лээ
миний залхуу бие, өөрийгөө өмөөрөгч оюун, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг ямар ч үнээр хамаагүй хийгч далд ухамсар дахь сэжгийн чанар
энэ насандаа би-балиараас салахын тулд чадах бүхнээ хийнээ..........
....
төрсөн өдрийнхөө үеэр тааруулан хийлгэх ёстой шинжилгээ
үлдсэн насаа зөв тооцох боломж олгоно, тэр болтол эрүүл гэж мэдэрч байгаагаараа амьдарна
амьдрал энэ мөчид л зөвхөн байгааг мэдэх
үүнийг номноос уншихгүй, хүнээр заалгахгүй, багшаас гуйлтгүй .... зөвхөн өөрөө л мэдэрнэ
.....
хүн болж төрчөөд бойгоо хүлээн үр тугал төрүүлэн, сүүгээ саалгах үнээнээс дор амьдрах уу
жаргал зовлон, олз гарз, магтаал муушаал, яруу яруу бусад гансран, туйлдан, баясан мишээх үү
үгүй үгүй үгүй
гэгээрэлд итгэдэггүй, гэгээрлийн гэрлийг үзээгүй, гэгээрлээс өөр утга учир үгүйг би мэдэхгүй юу, тэр үгийг би сонсоогүй юу
даяаныхаа мөрөөр амьдарна
...
хайр минь, миний энхрийхэн хайр минь, энэ насны минь гэрэл гэгээ, харанхуй хонгилд хана өшиглөн орь дуу ч тавин хашгирхаа ч мэдэхгүй байхад минь газар тэнгэр нийлүүлэн, галав юүлүүлэн гарч ирсэн хайр минь, урсах цус, цохилох зүрхийг, бие, хэл, сэтгэл, амиан чамдаан өргөе.
...
хамаг амьтны тусын тулд хайрын минь гэгээрлийн зам гэрэлтэй тунгалаг, дардан цагаан, товч тодорхой байх болтугай
УМ А ХУМ БАЗАР ГҮРҮ БАДМА СИДИ ХУМ
хамаг амьтан зовлонгоос салах болтугай
УМ А ХУМ БАЗАР ГҮРҮ БАДМА СИДИ ХУМ
хамаг буянаа хайртдаа юүлж байна
УМ А ХУМ БАЗАР ГҮРҮ БАДМА СИДИ ХУМ
...
хүний орчлонд төрүүлсэн ачит ээж минь халуун хайр, зөөлөн гар, тэлүү ухаан, энгүүн билгүүн, шуналгүй ариун билээ та, бясалгалаас өөр юугаар би таныгаа гийгүүлэх билээ ... бясалгалаас өөр юугаар би үрээн гийгүүлэх билээ ... бясалгалаас өөр юугаар өөрийгөөн гийгүүлэх билээ, бясалгалаас өөр хэрхэн буянаа арвижуулан хайртдаа юүлэх билээ ...
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment